card

Оюутан зуучлал

Япон улсын хэлний бэлтгэлд зуучлах

Манай хамтран ажилладаг сургуулиуд нь олон жилийн дадлага туршлагатай,магадлан итгэмжлэгдсэн нэр хүндтэй Токио, Чиба, Сайтама, Ибараки, Ёкохама, Шизүока, Нагояа, Оосака, Кобэ, Фүкүока, хотуудад байдаг тул та аль ч хотод сургуулиа сонгон суралцах боломжтой. Хэлний бэлтгэл нь жилд 4 удаа буюу 1,4,7,10 дугаар саруудад элсэлт авдаг. Өдөрт 3 цаг 30 минут хичээллэж, хичээлээс гадуур цагийн ажил хийх зөвшөөрлийн бичиг албан ёсоор олгогддог. Сурлага, ирцээр 100% шаардлага хангасан оюутанд суралцаж буй сургуулиас нь урамшуулал олгодог. Хэлний сургуулиуд маань оюутнуудаа хүссэн мэргэжлээрээ дэвшин сурахад нь анхаарал тавьж тусгай программаар хичээл явуулдаг учир жил бүрийн төгсөгчид их, дээд сургууль, коллежид дэвшин суралцдаг.

Хэрэв та Монголдоо IT инженерээр их дээд сургууль төгссөн бол хэлний бэлтгэлд суралцаж төгсөөд Японы компанид үндсэн ажилтнаар ажиллах боломжтой.

Элсэхийг хүсэгчидэд тавигдах шаардлага

  1. Бүрэн дунд боловсролтой
  2. Сурах хүсэл эрмэлзлэлтэй,өмнөө тавьсан зорилготой 
  3. Япон улсад хууль бусаар зорчиж байгаагүй
  4. Санхүүгийн боломжтой байх
  5. Япон хэлийг 200 цагаас дээш судлаж, анхан шатны мэдлэг эзэмшсэн байх

Жич: Япон хэлний анхан шатны мэдлэггүй бол манай компаний сургалтанд хамрагдах боломжтой.

Бүрдүүлэх бичиг баримт

Элсэгч:

  1. Анкет ( тусгай маяг бөглөнө)
  2. Суралцах зорилго ( яагаад Япон улсад суралцах хүсэлтэй байгаагаа дэлгэрэнгүй тайлбарлаж бичнэ, үгийн тоо хязгааргүй )
  3. Боловсролын гэрчилгээ, Диплом(10 жил төгссөн бол ерөнхий боловсролын гэрчилгээ, дээд сургууль төгссөн бол их сургуулийн диплом эх хувиараа )
  4. Суралцдаг бол сургуулийн тодорхойлолт  (ямар сургуулийн хэддүгээр курс /анги/-д сурч байгаа тухай )
  5. Дүнгийн хуулбар 
  6. Хэрэв 2005 оноос хойших хичээлийн жилд ЕБС төгссөн бол БШУЯ-с Үсэрч суралцсан тодорхойлолт авах
  7. Ажилладаг бол ажлын газрын тодорхойлолт ( 6 сараар дээш хугацаа хоосон байж болохгүй)
  8. Зураг 4х3  7 % ( албан ёсны цэвэрхэн зураг байна ) 
  9. Паспортын хуулбар (дуусах хугацаа 1 жилээс дээш байна)
  10. Иргэний үнэмлэхийн хуулбар (А4-ийн цаасан дээр ар, өвөрийг хамтад нь багтаан өнгөтөөр канондсон)
  11. Төрсний гэрчилгээний хуулбар
  12. Япон хэлний сертификат(200 цаг болон түүнээс дээш цагаар үзсэн байх)

Батлан даагч:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар (А4-ийн цаасан дээр ар, өврийг хамтад нь багтаан өнгөтөөр канондсон)
  2. Ажлын газрын тодорхойлолт (компанийн хаяг, утас, тамга тэмдэгтэй)
  3. Цалингийн тодорхойлолт (компанийн хаяг, утас, тамга тэмдэгтэй)
  4. Банкны баталгаа
  5. Дансны хуулга
  6. Төрөл садангийн лавлагаа (Хамаарлын бичиг)

Оюутны виз мэдүүлэх дараалал

  1. Япон хэлний сургалтанд сууна
  2. Тайёо Бридж Интэрнэйшнл ХХК тай гэрээ хийх
  3. Шаардлагатай материалыг Тайёо Бридж Интэрнэйшнл компанид өгөх
  4. Материалыг орчуулан Япон талын сургуульд явуулах
  5. Япон талын сургууль материалыг шалган нэмэлт матеариал байгаа эсэхийг нягтлах
  6. Материалыг цэгцлэн Япон улсын хууль зүйн яаманд материалаа мэдүүлэх
  7. Япон улсын хууль зүйн яаманд материалыг 2-3 сар шалгах
  8. Хариу гарангуут Хууль зүйн яамнаас япон талын сургууль руу мэдэгдэн эрхийн бичгийг явуулах
  9. Япон талын сургуулиас Тайёо Бридж Интэрнэйшнл компанид мэдэгдэн, эрхийн бичгийн хуулбарыг е-майл болон факсаар явуулах
  10. Тайёо Бридж Интэрнэйшнл компаниас элсэгч рүү холбоо барин хариуг мэдэгдэх
  11. Элсэгч Япон талын сургуулиас нэхэмжлэх сургалтын төлбөр болон байранд суух тохиолдолд байрны мөнгийн хамт япон луу гуйвуулах
  12. Төлбөр сургуулийн дансанд орсон үед сургуулиас Япон улсын хууль зүйн яамнаас гаргасан эрхийн бичгийн эх хувийг буухиа шуудангаар явуулах
  13. Элсэгчид компани дээр элчингийн ярилцлаганд бэлдэх
  14. Эрхийн бичиг Японоос ирэхээр Япон улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэх
  15. Онгоцны тийзээ захиалан явах бэлтгэлээ хангах
  16. 7 хоногийн дараа визний хариугаа аван, онгоцны тийзээ худалдаж авах
  17. Япон улс руу явах
  18. Сургуулиас элсэгчдийг онгоцны буудлаас тосон байранд нь байрлуулах
  19. Хичээл эхлэх

Хамтран ажилладаг сургуулиуд

Манай хамтран ажилладаг сургуулиуд нь олон жилийн дадлага туршлагатай,магадлан итгэмжлэгдсэн нэр хүндтэй Токио, Чиба, Сайтама, Ибараки, Ёкохама, Шизүока, Нагояа, Оосака, Кобэ, Фүкүока, хотуудад байдаг тул та аль ч хотод сургуулиа сонгон суралцах боломжтой. Хэлний бэлтгэл нь жилд 4 удаа буюу 1,4,7,10 дугаар саруудад элсэлт авдаг. Өдөрт 4 цагаар хичээллэж, хичээлээс гадуур цагийн ажил хийх зөвшөөрлийн бичиг албан ёсоор олгогддог. Сурлага, ирцээр 100% шаардлага хангасан оюутанд суралцаж буй сургуулиас нь урамшуулал олгодог. Хэлний сургуулиуд маань оюутнуудаа хүссэн мэргэжлээрээ дэвшин сурахад нь анхаарал тавьж тусгай программаар хичээл явуулдаг учир жил бүрийн төгсөгчид их, дээд сургууль, коллежид дэвшин суралцдаг.

  • Only One Japanese Language School
  • College of Futaba Foreign Languages
  • 3H Japanese Language School
  • Narita Japanese Language School
  • Saitama Japanese Language School
  • Yamate International Academy
  • Jyonan International Academy
  • Aishin International School
  • Shizuoka Japanese Educational Center
  • Nagoya Sky Japanese Language School
  • Jin Japanese Language School
  • Osaka Minami Japanese Language School
  • Osaka International School of Culture and Language
  • Interculture Language Academy
  • Gag Japanese Language Institute

СҮҮЛД НЭМЭГДСЭН